СҮХБААТАР: Отрын штаб байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-01-08 13:41:09

Баруун-Урт 2024 оны нэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссын ээлжит хуралдаанаар Эрдэнэцагаан сумын нутагт отрын хээрийн штабыг байгуулахаар шийдвэрлэлээ.

 

Тодруулбал Эрдэнэцагаан сумын Лагийн нуур орчимд Сүхбаатар, Эрдэнэцагаан, Баруун-Урт сумд хамтарсан отрын хээрийн штабыг байгуулна. Тус штаб нь малчид болон малын эрэлчдэд дэмжлэг үзүүлэх зорилготой бөгөөд гурван гэр барихаар төлөвлөжээ.

 

Отрын штаб нь энэ долоо хоногоос ажиллаж эхэлнэ. 

 

関連ニュース