СҮХБААТАР: Сум тус бүрт 100 тонн нүүрс үнэгүй олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-01-09 15:55:20

Баруун-Урт 2024 оны нэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Өвөлжилт хүндэрсэнтэй холбоотойгоор Олгой булаг компани 2000 тонн нүүрсийг орон нутагт хандивласан. Уурхайгаас нүүрсийг татан авах машины цуваа Баруун-Урт сумаас өнөөдөр хөдөлсөн бөгөөд сум тус бүрт 100 тонн, Баруун-Уртын багуудад мөн тус бүр 100 тонн нүүрсийг үнэгүй олгоно.

 

Харин сумдууд ААНБ болон айл өрхүүддээ хөнгөлөлттэй үнээр олгох ажлыг гардан зохион байгуулах юм. Үнэгүй олгосон нүүрсийг ингэж хөнгөлөлттэй үнээр олгох шийдвэрийн тухайд татан авах ажилд зарцуулагдах зардалтай холбоотой.


 

Олгой  булаг компани нь Сүхбаатар сумын нэгдүгээр багийн нутагт хүрэн нүүрс олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Дөхөмийн уурхайгаас аймгийн төв хүртэл 70 гаруй км. Тиймээс уурхай хүртэлх замыг нээж, нүүрс тээврийн машин саадгүй зорчих боломжийг бүрдүүлэх үүднээс Онцгой байдлын газрын хоёр техникээр замын цасыг хагалах ажлыг мөн гүйцэтгэж байгаа аж. Нүүрсийг аймгийн төвд авч ирсний дараа сумдууд өөрсдөө нүүрсээ татан авна. Уг ажлыг шуурхай гүйцэтгэхийг аймгийн удирдлагууд үүрэгдсэн. Учир нь зарим сумд нүүрсний нөөцгүй болж халаалт тасалдах эрсдэл бий болоод байгаа аж.

 

Уурхайгаас нүүрс татан авах ажилдСүхбаатарын жинчинкомпанийн 22 авто машиныг ашиглаж байна

関連ニュース