ДОРНОГОВЬ: Ажлын байрны бүртгэл 41.9 хувиар өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-01-09 16:06:56

Сайншанд, 2024 оны нэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/.Хөдөлмөр эрхлэлтийн цахим бүртгэлийн систем "ejob" платформд өнгөрсөн оны 11 дүгээр сарын байдлаар Дорноговь аймагт шинээр бий болсон 1018 ажлын байрыг бүртгэжээ.

Уул уурхай, хүнд үйлдвэр, аялал жуулчлал, үйлчилгээний салбарын ажлын байр илүү нэмэгдэж  ажлыг байрны бүртгэл өмнөх оноос 41,9 хувиар өссөн үзүүлэлттэй. Шинээр 1169 иргэнийг ажилд зуучилсан нь өмнөх оныхоос 3,3 хувиар  өссөн хэмээн орон нутгаас мэдээлэв. байна.

関連ニュース