ДОРНОГОВЬ: Улаанбадрах сумын түүхт 100 жилийн ой тохиож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-07-22 09:49:41

Сайншанд, 2025 оны долоодугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Улаанбадрах сум үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадам өчигдөр эхэллээ.


Засгийн газрын шийдвэрийн дагуу 1924 оноос орон нутаг засаг захиргааг шинэчлэн байгуулах тухай шийдвэрлэж Мэргэн вангийн хошууны Ардын төлөөлөгчдийн хурлаар дөрвөн сум, 12 баг, 59 аравт, 6107 хүн амтай Хутаг уулын хошууг зохион байгуулжээ.


Тэр үед Улаанбадрах сумын өрхүүд Өлзийт баг нэртэй Хутаг уулын хошууны Цээл суманд харьяалагдаж байжээ. Удалгүй нэг жилийн дараа шинээр сум байгуулах санаачилга гаргаж хөдөлмөрчдийн хурлыг 1925 онд хийж, Цээл сумаас тасран Улаанбадрах сумыг  Өлзийбадрах нэртэй үүсгэн байгуулсан түүхтэй ажээ.




Улаанбадрах сум 1137092 га нутаг дэвсгэртэй, нутаг дэвсгэрийн хэмжээгээр аймагтаа хоёрдугаарт ордог. Баруун, баруун хойд хэсгээрээ Хөвсгөл, Мандах, Сайхандулаан, зүүн, зүүн хойд, зүүн өмнөд хэсгээрээ Эрдэнэ, Өргөн, Сайншанд, урд талаараа БНХАУ-тай 60 км-ээр хиллэдэг өргөн уудам нутаг дэвсгэртэй.

Тус сум Сангийн далай, Баянбогд, Аргалант, Нүдэн гэсэн засаг захиргааны 4 баг,  472 өрх, 1524 хүн амтай.


Түүхт ойн баяр наадмаар зургаан насны морьд уралдаж, 128 бөхийн барилдаан, мэргэн харваачид, шагайн харваачид цэц мэргэнээ сорьж байна

関連ニュース