Луна Хендрикс ганцаарчилсан төрлийн богино үзүүлбэрт түрүүллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
odondarjaa@montsame.gov.mn
2024-01-12 09:45:05

КАУНАС, 2024 оны нэгдүгээр сарын 12 /sportbox/. Литвийн Каунас хотноо болж буй уран гулгалтын Европын аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн богино үзүүлбэр пүрэв гарагт боллоо.


Энэхүү төрөлд Бельгийн уран гулгагч, 24 настай Луна Хендрикс 74.66 оноо авч түрүүлжээ.


Хоёрдугаар байрт 69.70 оноогоор Бельгийн Нина Пинзарроне, гуравдугаар байрт 68.96 оноогоор Европын аварга, Гүрж улсын тамирчин Анастасия Губанова орсон байна.


Маргааш буюу нэгдүгээр сарын 13-ны бямба гарагт эмэгтэй уран гулгагчид чөлөөт үзүүлбэрээр өрсөлдөнө. 

関連ニュース