СЭЛЭНГЭ: "Butterflies" багийн хүүхдүүд болзлоо ханган бариандаа оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-01-15 13:27:10

Сүхбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Монгол Улсын хэмжээнд зарлагдсан англи хэлний “Багийн уншлагын марафон” тэмцээнд Д.Сувдбаяр багшийн удирдан чиглүүлсэн баг номоо амжилттай уншиж болзлоо хангажээ.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЕБ-ийн 1 дүгээр сургуулийн 6б ангийн "Butterflies" багийн хүүхдүүд номоо амжилттай уншиж болзлоо ханган бариандаа оржээ.

 

Дээрх марафон уншлага нь цагийг үр дүнтэй өнгөрүүлж, англи хэлний унших хурдаа нэмэгдүүлэх. Мөн сонсох чадвараа сайжруулан бүтээлчээр хөгжиж байгаа хүүхдүүдэд улам их боломжийг олгож өгснөөрөө үр дүнтэй уралдаан болсон байна.

 

Уралдааны 5-6-р ангийн ангилалд 103 баг оролцсоноос 47 баг болзлоо амжилттай биелүүлж бариандаа оржээ.   

 

Энэхүү англи хэл дээрх номыг багаараа унших марафон уралдааныг улсын хэмжээнд 2023.12.14-нөөс 2024. 01.03-ныг хүртэлх хугацаанд зохион байгуулсан байна.

 

関連ニュース