Хятад улс автомашины экспортоор анх удаа тэргүүллээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
БЭЭЖИН, 2024 оны нэгдүгээр сарын 19 /vz/. Хятад улс өнгөрсөн онд бусад орнууд руу 4.91 сая автомашин нийлүүлснээр дэлхийн хамгийн том экспортлогч улс боллоо.
Тус улсын өнгөрсөн оны автомашины экспортын хэмжээ өмнөх оныхоос 57.9 хувиар давсан байна. Хятад улс анх удаа дэлхийд тэргүүн байр эзэлсэн гэж Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамны төлөөлөгч оны үр дүнгийн талаарх хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ.
Түүний хэлснээр, Хятадад автомашины үйлдвэрлэл, борлуулалт тус тус 11.6 хувь ба 12 хувиар өссөн бөгөөд хоёр үзүүлэлт хоёулаа 30 сая нэгжээс ялимгүй давсан байна.