ХОВД: 12.1 мянган толгой мал төллөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-03-07 10:38:12

Жаргалант, 2024 оны гуравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/ Ховд аймагт өнөөдрийн байдлаар 3.1 сая толгой мал хаваржиж байна.

Тус аймаг өнгөрсөн онд 680 мянган толгой төл мал хүлээн авсан. Энэ жил 1.4 сая толгой мал төллөх урьдчилсан тооцоолол гарсан юм.


Дарви, Зэрэг суманд мал төллөж эхэллээ. Одоогийн байдлаар нийт 12.1 мянган толгой мал төллөж, нийт гарсан төлийн 98.6 хувь нь бойжиж байна.  


Одоогийн байдлаар малчид тарга тэвээрэг муу малд өвс, нэмэгдэл тэжээл өгч байгаа. Мөн зарим суманд малын өтөг бууц хөлдөх, хээлтэй мал хэвтрээсээ жиндэж хээл хаяж байна. 


Цаг агаарын төлөв байдлаас шалтгаалж өнгөрсөн сараас эхлэн Ховд аймгийн зарим сумын нутгаар хаваржилт хүндрээд байгаа юм.        



関連ニュース