СҮХБААТАР: Уурхайн хаягдал уснаас тогтсон нууранд шувууд ирдэг болжээ
ФОТО МЭДЭЭ
Баруун-Урт, 2024 оны дөрөвдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Цайртминерал компанийн уурхайн үйлдвэрийн хаягдал уснаас тогтсон нууранд шувууд ирдэг болоод 10-аад жил болжээ.
Ялангуяа хун шувууд хамгийн ихээр ирдэг бөгөөд энд үр төлөө гаргаж бойжуулаад, намартаа дулаан орныг зорьдог байна.
Одоогоор нууранд том, жижиг 100-гаад шувуу байгаагаас цөөн тооны бор галуу байна.