Энэтхэгт сурталчилгааны самбар нурсны улмаас олон хүн амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МУМБАЙ, 2024 оны тавдугаар сарын 14 /AFP/. Энэтхэгийн санхүүгийн нийслэл Мумбай хотод хүчтэй шуурганы үеэр сурталчилгааны самбар нурсны улмаас 12 хүн амиа алдаж, 60 гаруй хүн гэмтэж бэртсэн тухай холбогдох албаныхан даваа гарагт мэдээлжээ.
Мумбайн
зүүн дүүрэгт байрлах шатахуун түгээх станцын дээрээс самбар нурж, олон арван хүн дарагдсан байна. Хотын захиргааны мэдэгдэлд дурдсанаар, 60
хүнийг аварч, эмнэлэгт хүргэжээ.
“Нурангин доороос
найман хүний цогцсыг гаргасан бөгөөд дахин дөрвөн цогцос
дарагдсан хэвээр байна. Бид тэдний байршлыг илрүүлсэн боловч бензин
шахуурга байгаа улмаас гаргах
боломжгүй, нөхцөл байдал аюултай байж болзошгүй байна” гэж Үндэсний гамшгаас хамгаалах хүчний төлөөлөгч Гаурав Чаухан
мэдээлжээ.
Нурсан сурталчилгааны самбар 70х50 метрийн
хэмжээтэй байсан гэж Мумбай
хотын цагдаагийн газрын X хуудсанд мэдээлжээ.
Тус хотод пүрэв гарагт хүчтэй салхилан бороо орж, шороон шуурга шуурсны улмаас мод үндсээрээ булгарч, хотын зарим хэсэгт цахилгаан эрчим хүч түр тасалдаж, галт тэрэгний хөдөлгөөн саатжээ.
Мөн тус хотын олон улсын нисэх онгоцны буудалд нислэгүүдийг түр зогсоож, 15 онгоцны чиглэлийг өөрчилсөн байна.
“Гэмтэж бэртсэн
хүмүүсийг Ражавади эмнэлэгт эмчилж байна. Хэрэг явдлыг мөрдөн шалгах ажиллагаа явуулах тушаал
өгсөн” гэж Махараштра мужийн
дэд сайд Девендра Фаднавис X хуудсаараа
дамжуулан мэдэгджээ.