СҮХБААТАР: Зэгст нуурт цэн тогоруу иржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2024 оны тавдугаар
сарын 17 /МОНЦАМЭ/. Нэн ховор зүйлийн шувуу болох цэн тогоруу Дарьгангын Зэгст нуурт арвуулаа
иржээ. Цэн тогоруу нүүдлийн үедээ Монгол орны зүүн хязгаар нутаг тэр дундаа Дарьгангын нутагт дамжин буудаллахын
зэрэгцээ өндөглөж, зусаад буцдаг байна.
Цэн тогоруу 4
дүгээр сарын
сүүл,
5 дугаар сарын эхээр
өндөглөдөг ба ихэвчлэн хоёр
өндөг гаргадаг.
Дэгдээхэй нь шавж,
хорхой, ургамлын үндэс,
нахиагаар хооллон 8 дугаар
сард нисэх чадвартай
болохоор буцаж, Хятадын нутагт өвөлждөг.
Тус шувуу нь Дарьгангад
жил бүр ирж буудалладаг бөгөөд ихэнхдээ Ганга, Зэгст болон Цээлийн нуурт
буудаг байна. Учир нь тус нуурууд нь цэн тогоруу өндгөө гаргаж, бойжуулахад хамгийн тохиромжтой гэж үздэг байна.
Монголд төдийгүй дэлхийд ховордож буй тус шувууг нэн ховор амьтны жагсаалтад бүртгүүлэх, өндөглөн зусдаг байршил нутгийн хүн, малын сөрөг нөлөөллийг бууруулах, хамгаалах сурталчилгаа хийх зэрэг хамгаалалтын арга хэмжээг
авах нэн шаардлагатай болсон гэдгийг байгаль хамгаалагчид хэлж байлаа.