Өнөөдөр “Номын баяр”-ын сүүлийн өдөр

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-05-20 11:51:33

Улаанбаатар, /МОНЦАМЭ/. Монгол Улсад орчин цагийн Онцгой байдлын алба үүссэний 20 жилийн ойн баярын жагсаалтай давхацсан “Номын баяр” нэг хоногоор хойшилсон билээ.


Тэгвэл өнөөдөр 35 дахь удаагийн “Номын баяр” сүүлийн өдрөө үргэлжилж байна. “Номын баяр”-т оролцогч хэвлэн нийтлэгчид, зохиолчид, орчуулагчид, номын дэлгүүрүүд гурван өдрийн турш шинэ болон хуучин бүтээлүүдээ 20-50 хувь хүртэлх хямдруулан худалдаалж байгаа юм.


Түүнчлэн тухайн номыг зохиогч болон орчуулагчтай нүүр тулан уулзаж, дурсгалын зураг татуулах, гарын үсгийг нь авах боломжийн энэхүү баяр олгодгоороо онцлогтой. “Номын баяр”-аар худалдааж буй номоос хамгийн хямд нь 500 төгрөг байсан бол үнэтэй 220 мянган төгрөг байв.   


























関連ニュース