Устөрөгчийн түлш цэнэглэгч роботыг Өвөр Монголд ашиглалтад оруулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
ХӨХ ХОТ, 2024 оны зургаадугаар сарын 5 /Xinhua/. Дэлхийд анхных болох устөрөгчийн түлш цэнэглэгч автомат роботыг Өвөр Монголын Өөртөө Засах Орны хүнд даацын галт тэрэгний төмөр замын устөрөгчийн түлш цэнэглэх Батута станцад ашиглалтад оруулжээ.
Цаг агаарын ямарч нөхцөлд зүтгүүрүүдийг устөрөгчөөр цэнэглэх уг робот нь -25 хүртэл хэмийн хүйтэнд ажиллах чадвартай ажээ. Роботыг ашиглалтад оруулснаар, устөрөгчөөр ажилладаг зүтгүүрүүдийг 8 цаг тасралтгүй ажиллах түлшээр 30 минутын дотор цэнэглэх боломжтой болно.
Батутагийн устөрөгчийн түлш цэнэглэх станцын техникч Жан Кай хэлэхдээ, уг роботыг ашигласнаар устөрөгчөөр цэнэглэх гүйцэтгэлийг дээшлүүлээд зогсохгүй станцын ажилтнуудын алдааны тоог эрс бууруулж, улмаар аюулгүй байдлын эрсдэл, ашиглалтын зардлыг багасгана гэж онцлов.