Дуу цахилгаантай аадар бороо орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2024-06-14 09:19:11

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд дуу цахилгаантай аадар бороо ихтэй байхыг ЦУОШГ-аас мэдээлж байна.


Тодруулбал, өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, маргааш баруун, зүүн аймгийн нутгийн зарим газраар, нөгөөдөр баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын баруун, зүүн аймгуудын зүүн хэсгээр, энэ сарын 17-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.


Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэх тул хүчтэй салхи, мөндөр, болзошгүй аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулав.


Хол, ойрын замд гарахдаа цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг хүлээн авах, мэргэжлийн байгууллагаас өгч буй заавар, зөвлөмжийг дагах, баталгаат зам, гүүрээр зорчих, гол, усны ойролцоо амарч зугаалахдаа аюулгүй байдлаа хангах, үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гол, усны ойролцоо ганцааранг нь үлдээхгүй байхыг ОБЕГ-аас зөвлөжээ.

 

関連ニュース