Улсын арслан Ц.Бямба-Отгон: Допинг үндэсний бөхийг муухай харагдуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-06-17 11:59:34

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар улсын арслан М.Бадарчид өвдөг шороодсон бөхчүүдэд наадам болохоос 24 хоногийн өмнө нөхөж цол олголоо. Улсын арслан Ц.Бямба-Отгон цолоо нөхөж авсныхаа дараа ийнхүү ярив.  



Тэрбээр, “Төр засгийн шийдвэрээр улсын арслан цолыг нөхөн авлаа. Сайхан байна. Наадмаар давж цолоо авсан бол бүр сайхан байх байв. Үндэсний бөхийг муухай харагдуулж байгаа зүйл бол допинг. Энэ асуудлыг ихэнх бөх эсэргүүцдэг. Энэ шийдвэр бөхөөр хичээллэж буй залууст томоохон сургамж, үлгэр дуурайлал боллоо.


Би Монголын үндэсний бөхийн холбоонд явцын шинжилгээ авах талаар хүсэлт өгсөн. Энэ жилийн хувьд бөхчүүдээс явцын шинжилгээ авсангүй. Энэ нь үндэсний их баяр наадамд дээгүүр даваанд барилдсан бөхчүүдээс допингийн төрлийн бодис илрэхээс сэргийлнэ. Уг нь хавар, намартаа явцын шинжилгээ аваад явчихвал баяр наадамд дээгүүр барилдах бөхчүүд хангалттай хамрагдана. Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаан цэвэр зохиогдох боломж бол өвөл, хаврын явцын шинжилгээ гэж үзэж байгаа. Миний хувьд өнөөдрөөс наадмын бэлтгэлдээ гарч байна" гэв. 

関連ニュース