БАЯН-ӨЛГИЙ: Сонгогчдын тоо 3.8 мянгаар нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-06-17 16:23:16

Өлгий, 2024 оны зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/. УИХ-ын энэ удаагийн ээлжит сонгуульд урьдчилсан байдлаар Баян-Өлгий аймгийн 69242 иргэн санал өгнө.


Энэ нь 2020 оны сонгогчдын тоотой харьцуулахад 3984-өөр нэмэгдсэн үзүүлэлт юм.


Аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс өгсөн мэдээллээр сонгогчдын тоо эцсийн байдлаар энэ сарын 21-ний өдөр тодорхой болно.


Ташрамд дурдахад, 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн 3 дугаар тойрог буюу Баян-Өлгий аймаг гурван мандаттай. Тухайн гурван мандатын төлөө Монгол ардын нам, Ардчилсан нам, ХҮН нам, Үндэсний эвсэл, Иргэний зориг, ногоон нам, ШИНЭ нэгдсэн эвсэл, Үнэн ба зөв нам зэрэг улс төрийн хүчнээс нийт 17 нэр дэвшигч, мөн 1 бие даагч тус тус өрсөлдөж байна.

関連ニュース