БАЯН-ӨЛГИЙ: Санал авах ажиллагаа хэвийн үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-06-28 18:03:55

Өлгий, 2024 оны зургаадугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 3 дугаар тойрог болох Баян-Өлгий аймаг сонгуулийн 3 мандаттай.


Тухайн гурван мандатын төлөө нам, эвслүүдээс 22 нэр дэвшигч, 1 бие даагч, нийтдээ 23 иргэн өрсөлдөж байна.


Тус аймгаас УИХ-ын ээлжит сонгуульд санал өгөхөөр 69014 иргэн сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн. Аймгийн хэмжээнд сонгуулийн ирц 18.30 цагийн байдлаар 53 хувьтай байна.


"Сонгуулийн санал авах ажиллагаа хэвийн явж байна. Ямар нэгэн хүндрэл бэрхшээл, техникийн саатал бүртгэгдээгүй" гэж аймгийн Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Б.Досжан хэлэв. 

関連ニュース