ХОВД: 6000 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-07-03 13:41:24

Жаргалант, 2024 оны долоодугаар сарын 3 /МОНЦАМЭ/.  Төрийн албаны өдөр өнөөдөр тохиож байна 

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 205 дугаар тогтоолоор жил бүрийн долоодугаар сарын 3-ны өдрийг Төрийн албаны өдөр болгожээ. 

Энэ хүрээнд Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөл, аймгийн ЗДТГ хамтран Төрийн албан хаагчдын өглөөний уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад 24 байгууллагаас ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл 40 гаруй хүн оролцож, төрийн албан хаагчийн ёс зүй, харилцаа хандлага зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлжээ.

Ховд аймагт өнөөдрийн байдлаар 6060 төрийн албан хаагч чиг үүргийнхээ дагуу ажиллаж байна.

Энэ онд Төрийн албаны өдрийг анх удаа тэмдэглэж байгаагаараа онцлог юм.

Мөн өнөөдөр Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслол зохион байгуулав. Үүнд 11 байгууллагын 21 ажилтан оролцож, “Монгол Улсын хууль, ёс зүйг баримталж, албан үүргээ үнэнч, шударгаар биелүүлэхээ тангараглав.

Энэ үеэр зарим төрийн албан хаагчийг шагнаж урамшуулжээ. 

関連ニュース