Үндсэрхэг үзэлтнүүдийн дохио зангааг харуулсан Демирал тоглолтод оролцох эрхээ хасуулав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2024-07-05 09:38:20

БЕРЛИН, 2024 оны долоодугаар сарын 5 /Bild/. Европын хөл бөмбөгийн холбооноос Туркийн шигшээ багийн хамгаалагч Мерих Демиралд Европын аварга шалгаруулах тэмцээний /ЕАШТ/ хоёр тоглолтод оролцох эрхийг нь хасах шийтгэл оноолоо.


Германд болж буй ЕАШТ-ий 1/8 шигшээд Туркийн шигшээ баг Австрийн багийг 2:1-ээр хожсон юм. Долоодугаар сарын 2-нд болсон энэ тоглолтод Демирал дубль хийсэн. Хоёр дахь гоолын дараа тоглогч Туркийн үндсэрхэг үзэлтнүүдийн байгууллага болох "Саарал чононууд"-ын дохио зангааг харуулжээ. 


Туркийн шигшээ баг тус тэмцээний шөвгийн наймд Нидерландын багтай долоодугаар сарын 6-нд тоглоно.


関連ニュース