ХОВД: Элсэлтийн шалгалтаар 9 дүгээрт эрэмбэлэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2024 оны долоодугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Энэ онд элсэлтийн шалгалтыг Ховд аймагт хэрхэн зохион
байгуулсан талаар тодрууллаа.
Энэ онд Ховд аймгаас 1061
суралцагч Элсэлтийн шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байна.
Шалгалтыг энэ сарын 4-7-ны
өдөр Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын Хоёрдугаар сургууль дээр зохион
байгуулжээ.
Өнгөрсөн онд элсэлтийн шалгалтад 10
хичээлээр давхардсан тоогоор нийт 2575 суралцагч оролцохоор бүртгүүлснээс 2402 суралцагч
буюу 93.2 хувь нь шалгалтаа өгсөн юм.
Харин энэ онд элсэлтийн шалгалтад
10 хичээлээр давхардсан тоогоор 2759 суралцагч оролцох ёстой
байснаас 2488
шалгуулагч буюу 90.0 нь шалгалтаа
өглөө.
Эдгээр оролцогчийн 27.8 хувь нь 50 хувиас дээш гүйцэтгэлтэй байжээ. Мөн 750 ба түүнээс дээш оноо авсан суралцагчийн тоо өмнөх оноос дөрвөөр нэмэгдэж, 17 болсон байна.
Онцлоход, Жаргалант сумын Зургаадугаар сургуулийн суралцагч
Баярсайханы Нямгэгээ хими болон биологийн хичээлээр, Прогресс сургуулийн суралцагч
Хадбаатарын Пүрэвцэцэг математик болон физикийн хичээлээр тус тус жагсаалтыг
тэргүүлжээ.
2024 оны элсэлтийн шалгалтын
дүнгийн нэгтгэлээр (урьдчилсан
байдлаар)
Ховд аймаг 9 дүгээрт эрэмбэлэгдэж байна.