ХОВД: Цаг агаарын урьдчилсан төлөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2024 оны долоодугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Ховд
аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс энэ сарын 22-ны өдөр хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
мэдээллийг танилцууллаа.
Энэ
сарын 16-нд уулархаг
нутгаар, энэ сарын 17-20-ны өдөр зарим газраар бороо орно.
Салхи энэ сарын 17, 20, 21-нд
зарим газраар секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр
хүрч ширүүснэ. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Бусад хугацаанд нийт
нутгаар салхи секундэд
4-9 метр байх төлөвтэй.
Мөн агаарын температурын
хувьд уулархаг
нутгаар шөнөдөө +9+14 градус, өдөртөө +21+26 градус дулаан
байна. Бусад
нутгаар шөнөдөө +15+20 градус, өдөртөө +27+32 градус дулаан байх юм.
Энэ
долоо хоногт зарим
газраар түр зуурын аадар бороо орох тул болзошгүй аянга цахилгаан, мөндөр,
нөөлөг салхи, үер,
усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа.