Хууль зүй, дотоод хэргийн сайд Ховд аймагт ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДУИХ-ын гишүүн Монгол Улсын Засгийн Газрын гишүүн Хууль зүй, дотоод хэргийн сайд Улаанбаатар хот дахь Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга С.Бямбацогт Ховд аймагт ажиллаж байна.
С.Бямбацогт Ховд аймгийн аймаг орон нутгийн удирдлагуудиай уулзаж, орон нутгийн цаг үеийн ажлын талаар болон цаашдын зорилтын талаар ярилцлаа.
Аймгийн засаг дарга Д.Галсандондог “Өвөл хаяанд ирсэн энэ цаг үед аймаг орон нутгийн удирдлагууд дараахь гол асуудалд анхаарлаа хандуулан ажиллаж байгаа талаараа танилцууллаа. Үүнд аймгийн 11 суманд гарсан бог малын “Мялзан” төст өвчний хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд түлээ нүүрсээ татах, халаалт дулаанаа сайжруулах, хадлан тэжээлээ нөөцөлж бэлтгэхээс гадна төсөв санхүүгийн хувьд хүндрэлтэй байгаа аймаг орон нутгийн эдийн засгийг сайжруулахад нь эн тэргүүнд тулгамдсан асуудал болж байгааг танилцууллаа.
Хуульзүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт аймаг орон нутгийн удирдлагуудын мэдээллийг сонсоод өнгөрсөн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан аймаг орон нутгийн төр захиргааны байгууллага, төрийн албанд томилогдсон албан тушаалтнууд ажилдаа анхнаасаа хариуцлагатай хандаж ажиллахыг зөвлөлөө.
Хуульзүй дотоод хэргийн сайдаар томилогдсонд нь баяр хүргэж, ажлын амжилт хүсээд аймаг орон нутгийн удирдлагууд хүндэтгэл үзүүлэн дурсгалын зүйл гардуулав.
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд н.Мөнгөнчимэг, Хуульзүйн яамны ТЗУГ-ын дарга Б.Үнэнбат болон албаны бусад хүмүүсийн хамт ажиллаж байгаа юм.
УИХ-ын гишүүн, Хуульзүй дотоод хэргийн сайд С.Бямбацогт тус аймгийн Булган, Үенч,Алтай суманд ажиллахаар явж, энэ сарын 16 хүртэл Ховд аймагт ажиллах юм байна.
А.Бямбасүрэн