Алдарт тамирчин Тайсон Гейн охин амь үрэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТВАШИНГТОН. /VOA/. Ойрын зайн гүйлтийн дэлхийн аварга, Америкийн алдарт тамирчин Тайсон Гей-н 15 настай охин Кентукки муж улсад болсон буудалцааны үеэр амь үрэгдсэн тухай цагдаа нар мэдэгдлээ.
Тус муж улсын Лексингтон хотын цагдаагийн газар мэдэгдэхдээ “рестораны авто зогсоолд хоёр автомашинд байсан үл таних этгээдүүд харилцан буудалцах үеэр Тринити Гей хүзүүн тус газраа шархадсан” гэв. Түүнийг эмнэлэгт хүргэсэн боловч удалгүй амьсгал хураажээ.
Охин нь амиа алдсаныг Тайсон Гей нотлон мэдэгдсэн байна. Тамирчин залуу “би яах учраа олохгүй байна. Охин минь намрын амралтаараа дөнгөж өнгөрсөн долоо хоногт энд ирээд байсан. Би яг галзуурах нь. Итгэж өгөхгүй байна” гэж ярьжээ.
Тайсон Гей 100 м-ийн зайн гүйлтийн АНУ-ын дээд амжилтыг тогтоосон бөгөөд энэ зайд дэлхийд амжилтаараа Усэйн Болтын дараа ордог тамирчин юм.
АНУ-ын хөнгөн атлетикийн тамирчид болон бусад тамирчид твиттерээр эмгэнэл илэрхийлсэн байна.
Орон нутгийн цагаар урьд шөнийн 04:00 цагийн үед Лексингтон хотын “Cook Out” рестораны гадаа болсон уг хэргийг мөрдөн шалгаж эхэлжээ.
Г.Доржханд