ДАРХАН-УУЛ: Аймгийн хэмжээнд 141 төлөөлөгч сонгогдоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2024 оны аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн хэмжээнд энэ удаагийн орон нутгийн сонгуульд таван нам, хоёр бие даагч нийт 298 нэр дэвшигч 141 мандатын төлөө өрсөлдөж байна.
Тодруулбал, аймгийн ИТХ-ын 41
мандатын төлөө МАН, АН, ХҮН, Иргэдийн оролцооны нэгдэл, Үнэн ба зөв нам, хоёр бие даагч нийт 95 нэр дэвшигч
өрсөлдөж байна.
Харин Дархан сумын ИТХ-ын 29 мандатын төлөө МАН, АН, ХҮН намаас нийт 59 нэр дэвшигч, Орхон суманд 21 мандатын төлөө МАН, АН-аас 42 нэр дэвшигч, Хонгор, Шарын гол суманд тус бүр 25 мандатын төлөө 51, 51 нэр дэвшигч өрсөлдөж байна.
Дархан-Уул аймгийн ИТХ-д нэр дэвшигчдийн 20 эмэгтэй байгаа бол Орхон, Хонгор, Дархан, Шарын гол сумын ИТХ-д нэр дэвшигчдийн 74 нь эмэгтэй байна.
Дархан-Уул аймгийн 46 хэсгийн хороонд сонгогчдын санал хураах үйл ажиллагаа хуулийн хүрээнд 07.00 цагт эхэлсэн бөгөөд зөрчилгүй хэвийн үргэлжилж байна.