ОУОХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн баримт бичгүүдийг танилцуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ЖЕНЕВ, 2024 оны арванхоёрдугаар сарын 20 /Xinhua/. Олон улсын Олимпын хорооны /ОУОХ/ 144 дүгээр чуулганы үеэр болох ОУОХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх долоон нэр дэвшигчийн баримт бичгүүдийг пүрэв гарагт олон нийтэд танилцуулжээ. ОУОХ-ны “IOC.ORG” цахим хуудаснаас татаж авч үзэх боломжтой тэдгээр баримт бичгийн заримыг нь англи, франц, испани хэлээр гаргасан байна.
Йорданы Олимпын
хорооны ерөнхийлөгч Фейсал Аль Хусейн,
Олон улсын дугуйн холбооны ерөнхийлөгч Давид Лаппартьян, Олон
улсын цана, сноубордын холбооны ерөнхийлөгч Йохан Элиаш, ОУОХ-ны дэд
ерөнхийлөгч Хуан Антонио Самаранч, Зимбабвегийн усанд сэлэгч, Олимпын алтан медальт Кирсти Ковентри, Олон улсын хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Себастьян Ко,
Олон улсын гимнастикийн холбооны ерөнхийлөгч Моринари Ватанабэ нарын долоон нэр дэвшигч уг албан тушаалд өрсөлдөж
байна. Тэд 2025 оны нэгдүгээр
сарын 30-нд Швейцарын Лозанн
хотноо ерөнхийлөгчийн
сонгуульд нэр дэвшигчийн илтгэлээ ОУОХ-ны
гишүүдэд танилцуулах ажээ.
ОУОХ-ны ерөнхийлөгчийн сонгууль Грек улсад 2025 оны гуравдугаар сарын 18-21-ний өдрүүдэд болох
ОУОХ-ны 144 дүгээр чуулганы үеэр явагдах
бөгөөд шинэ ерөнхийлөгч 2025 онд бүрэн эрхийн хугацаа нь дуусах Томас Бахын халааг авна.
“Нэр
дэвшигчдийн баримт бичгүүдийг цахим хэлбэрээр нийтлэх нь ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцын ил тод
байдал, сайн засаглалыг илтгэх чухал үзүүлэлт болж байгаа бөгөөд нэр дэвшигч тус бүрийн зорилго, зорилтуудтай танилцах боломжийг олон нийт, хэвлэл
мэдээллийн хэрэгслүүдэд олгоно” гэж ОУОХ
мэдэгдлээ.