СЭЛЭНГЭ: А.Амартүвшин Монгол Улсын шилдэг багш болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСүхбаатар, 2025 оны нэгдүгээр
сарын 1 /МОНЦАМЭ/.
Монголын Волейболын холбооны
2024 оны аваргуудыг тодруулах арга
хэмжээний “Волейболын шилдэг
багш”-аар А.Амартүвшин тодорчээ.
Номинацын эзэн А.Амартүвшин Сэлэнгэ
аймгийн Сүхбаатар сумын Спорт сургуулийн багшаар
14 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд “Сэлэнгэ таван хан ноён” багийн багш, дасгалжуулагчаар
ажилладаг юм.
Спортын мастер, заах арга
зүйч, биеийн тамирын тэргүүний ажилтан, залуу багш А.Амартүвшин
Сэлэнгэ аймгийн
волейболын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж,
сурагчдын авьяас чадварыг нээн хөгжүүлж, сум, аймаг, бүс, улс, олон улсын
тэмцээнд сурагчдаа амжилттай бэлтгэн оролцуулж байгаа хөдөлмөрөө ийн
үнэлүүлжээ.
Тодруулбал, өнгөрсөн жилд МВХ-ны
клубүүдийн аварга шалгаруулах волейболын тэмцээнд багийн ахлах дасгалжуулагчаар
ажиллаж хүрэл медаль, ОХУ-ын Улаан-Үд хотноо зохион байгуулсан олон хотын
тэмцээнд Спорт сургуулийн хөвгүүдийн баг хүрэл медаль, U-17 улсын аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль,
идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль, Хүүхдийн их
наадмын төвийн бүсийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медалийг тус тус хүртсэн
байна.