СЭЛЭНГЭ: "Хараагийн баян үрс" хоршоо органик хүнсний батламжаа авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-11-07 15:45:30

Сүхбаатар, 2025 оны аравнэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын "Хараагийн баян үрс" хоршоо нь 2013 онд байгуулагдаж, 21 гишүүнтэйгээр зөгийн аж ахуй, мод үржүүлэг, хүлэмж, хүнсний ногооны тариалалт чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байна.

 

Тус хоршооны үйлдвэрлэдэг зөгийн бал нь "Сэлэнгэ органик" хөтөлбөрт хамрагдаж, органик хүнсний батламжаа гардан авчээ.

 

Цаашид 3 улирлын хүлэмждээ нарийн ногоо тариалж, иргэдээ эрүүл органик хүнсээр хангах зорилго тавьсан байна.

 

Эднийх ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам болон АДРА олон улсын байгууллагын санхүүжилтээр хэрэгжиж байгаа "Органик хөдөө аж ахуйн түншлэл-2" төслөөс 3 улирлын хүлэмжийг хүлээн авсан байна.

 

Тус хоршоо Улаанбаатар хотод болсон "Намрын ногоон өдрүүд" үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцож “Төвийн бүсийн шилдэг хоршоо”-гоор шалгарчээ.

 

Сэлэнгэ аймгийн 14 суманд "Органик хөдөө аж ахуйн түншлэл-2" төсөл хэрэгжиж байгаа юм. 

関連ニュース