Увс аймгийн төсөвт тодотгол хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймгийн ИТХ-ын сонгуулийн долоо дахь удаагийн сонгуулийн ээлжит хоёрдугаар хуралдаан орон нутгийн цагаар энэ өглөө 9 цагт эхэллээ.
Энэ удаагийн хуралдаанаар аймгийн төсөвт тодотгол хийхээс гадна аймаг, сумын ИТХ-ын үйл ажиллагаа, төлөөлөгч, тэргүүлэгч нарын ажиллах журамыг хэлэлцэн батлах юм. Аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар орон нутгийн төсөвт тодотгол хийх болсон шалтгаан нь гэвэл улсын төсөвт тодотгол орсон, аймагт ирж байгаа тусгай зориулалтын шилжүүлэг 451,4 сая төгрөгөөр нэмэгдсэн, орон нутгийн хөгжлийн сангийн орлого шилжүүлэг 853,8 сая төгрөгөөр буурсан, орон нутгийн сонгуулийг зохион байгуулах зардлыг улсын төсөвт татаж авсан зэрэг өөрчлөлтийн улмаас аймгийн төсөвт тодотгол хийхээр болсон байна.
Увс аймгийн ИТХ-ын долоо дахь удаагийн сонгуулийн ээлжит 2-р хуралдаан 75 хувийн ирцтэйгээр хуралдаж байгаа бөгөөд хэлэлцэх асуудлаа өнөөдөртөө амжиж дуусгана. Төсвийн тодотголын төслийг аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Б.Эрдэнэсүрэн тавьж хэлэлцүүллээ.
Увс аймаг Б.Батхүү