Азийн өвлийн наадам "Мөсөн хот"-ыг гэрэлтүүлж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ХАРБИН, 2025 оны нэгдүгээр сарын 30 /Xinhua/. БНХАУ-ын Харбин хотод Азийн өвлийн IX наадам удахгүй эхлэх гэж байгаатай холбоотойгоор гайхамшигтай мөсөн баримлууд ба өвлийн спортын гүн гүнзгий соёлоороо алдартай тус хотод наадмын бэлтгэл ажил үргэлжилж байна
Жуулчдын сонирхлыг
ихээр татдаг дурсгалт газруудын нэг болох Харбины цас мөсний ертөнц энэ жил 1 сая хав.дөр.м талбайг хамарч байгаа нь түүхэндээ хамгийн томд тооцогдож байна. Тус цэцэрлэгт хүрээлэн нь энэ удаагийн Азийн өвлийн наадмын “Харбин:
Өвлийн мөрөөдөл, Ази тивийн
хайр” уриаг сурталчилж байна.
1996 онд Азийн
өвлийн III наадмыг амжилттай
зохион байгуулсан Харбин хот энэхүү олон
улсын томоохон тэмцээнийг дахин зохион байгуулах гэж буй нь энэ юм.
Өвлийн спорт сонирхогч, жуулчдад илүү чанартай сайн үйлчилгээ үзүүлэхийн тулд хот
бүхэлдээ шинэчлэгдэж байгаа ажээ.
Азийн өвлийн IX наадмыг зохион байгуулах хорооноос мэдээлснээр, энэ удаагийн наадамд 34 улс
орон, бүс нутгийн 1270 тамирчин оролцоно. Энэ нь улс орон/бүс нутгийн болон тамирчдын тооны
аль алиных нь хувьд наадмын түүхэн дэх хамгийн том тэмцээн болно гэсэн үг юм.