ХӨВСГӨЛ: Улсын аварга малчин Э.Өлзийбадрах багийн төвдөө хүүхдийн цэцэрлэг байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-02-27 12:44:22

Мөрөн, 2025 оны хоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багийн малчин Энэбишийн Өлзийбадрах сар шинийн босгон дээр Улсын аварга малчнаар тодорсон байна.


Түүний шагналыг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гэр бүл, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан гардуулж хүндэтгэл илэрхийллээ.


Удам дамжсан малчин Э.Өлзийбадрах нийгмийн хариуцлагын хүрээнд Зүрх багийн төвд 25 хүүхдийн цэцэрлэг барьж, нутгийн бяцхан дүү нарынхаа ирээдүйд том хөрөнгө оруулалт хийсэн байна.


Мал маллах арга ухааныг ааваасаа үлгэрлэн суралцаж яваа Э.Өлзийбадрах цаашид малынхаа тоо бус чанарыг эрхэмлэн мал сүргээ өсгөн үржүүлнэ гэдгийг хэлж байлаа.

  

関連ニュース