ОРХОН: Сумдын албан хаагчдыг чадавхжуулах сургалт зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны дөрөвдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Орхон аймаг Баян-Өндөр, Жаргалант гэсэн хоёр сумтай. Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газар "Харилцааны гайхамшиг" төрийн бус байгууллагатай хамтран 6 сарын хугацаатай "Аз жаргалтай гэр бүл" төслийг амжилттай хэрэгжүүлж, нийгмийн ажилтнууд батламжаа гардан авлаа.
Төслийн хүрээнд багийн нийгмийн ажилтнуудыг "Илтгэх урлагийн онол арга зүй, харилцааны ур чадварыг сайжруулах" сэдвийн хүрээнд 40 цагийн багц сургалтад хамруулж сургагч багшаар бэлтгэн ажилласан.
Тус сургалтад хамрагдсан нийгмийн ажилтнууд Баян-Өндөр сумын нийт 26 багийн хэмжээнд иргэд рүү чиглэсэн сургалтыг зохион байгуулж, мөн баг тус бүрээс 5 гэр бүлийг сонгон авч хамтран ажиллах зорилготой юм.