ОРХОН: Элчин сайдын нэрэмжит тэтгэлгийн батламжийг 30 сурагчид гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-11-13 14:54:53

Баян-Өндөр, 2025 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуан, НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Халид Шариф  тэргүүтэй албаныхан өнөөдөр Орхон аймагт ажиллаж байна.


БНХАУ-ын Элчин сайдын яам, НҮБ-ын Хүн амын сангийн хамтын санхүүжилтээр "Охидын эрүүл мэндийн боловсролыг бэхжүүлэх Монгол Улсын алслагдсан сургуулиудад суралцаж буй охидын сарын тэмдгийн эрүүл мэнд ба ариун цэврийн ээлтэй орчин" төслийг нийслэлийн 2 дүүрэг, 4 аймгийн 11 сургуульд хэрэгжүүлж эхэлсний нэг нь Орхон аймаг юм. 


Ерөнхий боловсролын 15 дугаар сургууль, Жаргалант сумын ерөнхий боловсролын сургуульд хэрэгжих төслийн үр дүнд охидод нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох, ариун цэврийн менежментийг сайжруулах, охидын эрүүл мэнд, нэр хүнд, боловсролын үр нөлөөг нэмэгдүүлэх зорилготой юм. 


Мөн зочдод аймаг орон нутгийнхаа нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийн талаар аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр мэдээлэл өгч, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. 


Элчин сайд Шэнь Миньжуан Орхон аймаг, Эрдэнэт хоттой бүтээн байгуулалт, худалдаа, эрүүл мэнд,  боловсролын салбарт хамтран ажиллах сонирхолтой байгайгаа илэрхийлэхийн сацуу "Элчин сайдын нэрэмжит тэтгэлэг"-ийн батламжийг 30 сурагчид гардууллаа. 


Энэхүү тэтгэлэг нь сурагчдын боловсролд дэмжлэг үзүүлэх, тэдний мэдлэг, чадварыг хөгжүүлэх, цаашдын сурах хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлсэн чухал үйл явдал боллоо.






関連ニュース