Нийслэлийн жижиг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төвтэй хамтарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Нийслэлийн жижиг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Азийн хөгжлийн банктай хамтран Төгсөлтийн аргачлалын туршилтын хөтөлбөрт Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн 1259 өрхийг хамруулж, орлогын эх үүсвэрийг нь нэмэгдүүлэх, бие даан амьдрах чадавхыг нь сайжруулах ажлыг хийсэн.
Санамж бичгийн хүрээнд Төгсөлтийн
аргачлал хөтөлбөрт хамрагдсан өрхүүдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг зах
зээлд борлуулах, төрийн болон төрийн бус байгууллагатай холбон зуучлах, ур
чадварыг нь нэмэгдүүлж, амьжиргааг дээшлүүлэхэд идэвхтэй хамтран ажиллах юм.