“Eurovision-2017”-д 43 улс оролцоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dorjkhand@montsame.mn
2016-11-01 14:16:51

КИЕВ. /UKRINFORM/. Украины нийслэл Киев хотод 2017 оны тавдугаар  сард болох 62 дахь удаагийн “Eurovision” дууны тэмцээнд 43 улс орны дуучид оролцоно гэж тэмцээнийг зохион байгуулах хороо мэдэгдлээ.

Тус хорооноос даваа гарагт гаргасан мэдэгдэлд “Киевт зохион байгуулах “Eurovision-2017” нь 2008 болон 2011 оныхтой адил өргөн цар хүрээг хамарсан томоохон тэмцээн болно. Жил тутам болдог энэ арга хэмжээнд 43 орны дуучид оролцоно” гэжээ.

Шведийн нийслэл Стокгольм хотод болсон “Eurovision-2016”-д Украины дуучин Сусана Жамаладинова /тайзны нэр нь Жамала/ түрүүлснээр эх орондоо “Eurovision-2017”-г зохион байгуулах эрхийг авчирсан юм.

“Eurovision-2017”-гийн хагас шигшээ тэмцээн тавдугаар сарын 9-11-нд болох бол 13-нд болох гала тоглолтын үеэр ялагч тодорно. 

Г.Доржханд

 

関連ニュース