Монгол-Оросын музейн форум ирэх онд Улаанбаатарт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.tuul@montsame.gov.mn
2025-04-27 13:44:50

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. ОХУ-д томилолтоор ажиллаж буй Монголын музейн байгууллагуудын удирдлагууд Олон улсын музейн холбооны Оросын хорооны (ICOM России) тэргүүлэгч гишүүн, В.К.Арсеньевын нэрэмжит Алс Дорнодын түүхийн музейн захирал В.А.Шалайтай энэ сарын 24-нд уулзав.

 

Уулзалтаар талууд хоёр улсын музейн залуу ажилтнуудын форум, мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулах асуудлаар санал солилцов. ОХУ-ын Засгийн газраас сүүлийн үед Евроазийн бүс нутгийн музейдтэй хамтрах чиглэлийг тэргүүлэх бодлогоо болгон ажиллаж буй талаар захирал В.А.Шалай дурдав.

 

Уулзалтын төгсгөлд Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун хүсэлтийг хүлээн авч, ирэх оны зургаадугаар сард Монгол Улсад Монгол-Оросын музейн форумыг зохион байгуулахаар тогтов гэж Чингис хаан-Үндэсний музейн ХМГ-аас мэдээллээ.


関連ニュース