Модлог гарден үзэсгэлэн худалдаа болж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбооноос жил бүр зохион байгуулдаг модны тарьц, суулгацын үзэсгэлэн худалдааг Яармаг дахь IC Park-д нээлээ.
Энд бүх төрлийн цэцэрлэгийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг танилцуулан худалдаж байна. Хоёр сарын турш үргэлжлэх үзэсгэлэн худалдаанд төрөл бүрийн тарьц, бордоо, ландшафтын зураг төслийн болон тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн үйлчилгээ эрхлэгчид оролцож байна.