Эмэгтэйчүүдийн 63 кг-д Л.Энхрийлэн чансаагаа 248 байраар ахиулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн долоо хоногт болсон Душанбегийн “Их дуулга”-ын дараа Олон улсын жүдо бөхийн холбооноос тамирчдын чансааг шинэчлэн гаргажээ.
Үүгээр манай жүдочдын чансаанд
хэрхэн өөрчлөгдсөнийг хүргэе.
Эрэгтэйчүүдийн 60 кг-д Э.Ариунболд Душанбегийн тэмцээнээс хүрэл медаль авсны үр дүнд 10 байр урагшилж 17 дугаарт жагслаа. Тэгвэл Ц.Бямба-Очир 53, К.Ёолк 62, Э.Сумъяабазар 84 дүгээр байрт жагссан бол залуу мастер Т.Түмэнжаргалын чансаа 110 байраар ахиж шилдэг 100-д багтав. Харин 66 кг-д Ё.Басхүү 13, Б.Эрхэмбаяр 15 дугаарт эрэмбэлэгдсэн бөгөөд хоёулангийнх нь чансаа 3-5 байраар ухарчээ. 73 кг-д Б.Эрдэнэбаяр чансаагаа долоон байраар ахиулж 14-т, Л.Анхзаяа гурваар урагшлуулан 40-д, О.Уранбаяр 24-өөр ахиулан 87 дугаарт жагслаа. Түүнчлэн 81 кг-д Г.Болор-Очир 14 байраар ухарч 50-д, О.Шинэбаяр зургаагаар ахиж 83-т эрэмбэлэгдэв. Мөн 90 кг-д манайхаас ганцхан бөх шилдэг 100-д багтсан нь Г.Алтанабагана бөгөөд тэрбээр 16 байраар ухарч 62-т бичигджээ. -100-д Б.Гончигсүрэн 26-д, +100-д О.Цэцэнцэнгэл 49, Б.Гончигсүрэн 62-т жагсав.
Тэгвэл эмэгтэйчүүдээс 48 кг-д Б.Баасанхүү чансааг тэргүүлсэн хэвээр байгаа бол Г.Наранцэцэг 15 дугаар байраа хадгалжээ. Харин Душанбед түрүүлснээрээ 34 байр ахиж 24 дүгээрт жагсах болов. 52 кг-ын жинд Л.Сосорбарам 15, Б.Уранзаяа 58, М.Нандин-Эрдэнэ 66-д эрэмбэтэй байна. 57 кг-д Л.Энхрийлэн 20, Т.Ариунзаяа 43-т, 63 кг-д Б.Ганхайч 22-т, Л.Энхрийлэн 72 дугаарт жагслаа. Энэ жилээс дээд жиндээ барилдах болсон гавьяат тамирчин Л.Энхрийлэн шинэ чансаагаар манай тамирчдаас хамгийн олон буюу 248 байраар урагшилснаар шилдэг 100-гийн жагсаалтад багтсан юм. Үүнээс гадна 70 кг-д Б.Ням-Эрдэнэ 55, Д.Есүй 78-д, С.Лхагвадулам 88-д, -78 кг-д О.Хүслэн 29-т, +78 кг-д А.Адъяасүрэн 22, Д.Номинзул 32 дугаарт тус тус жагслаа.
Энэ нь Монголын жүдо бөхийн шигшээ багийн шинэ залуу тамирчдын чансаа мэдэгдэхүйц түвшинд өөрчлөгдсөнийг харуулж байна.
Ташрамд дурдахад, Казахстаны Астана хотод өнөөдөр эхлэх Барыс “Их дуулга”-ын дараа ДАШТ-ий өмнөх чансааг шинэчлэх юм.