ОРХОН: Жаргалант сумын иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамрууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны тавдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн ЗДТГ, ИТХ “Эрдэнэт үйлдвэр”-тэй хамтран ажиллах гэрээний хүрээнд цагаан тоосны бүсэд амьдардаг иргэдийг эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамруулдаг.
Цагаан тоосны дэгдэлтийн бүсэд амьдарч буй иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, эрүүл мэндээ хамгаалах мэдлэг, дадлыг төлөвшүүлэх зорилготой нөлөөллийн ажлыг өнөөдөр Жаргалант сумын соёл мэдээллийн төвд зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд Дулаан-Уул, Жаргалант, Улаантолгой багийн иргэд хамрагдлаа.
Энэ үеэр зүрх судас, дотрын эмчийн зөвлөгөөний өртөө хоол зүйч, хөдөлгөөн засалчийн зөвлөгөөний өртөө, буруу зуршлаас татгалзах өртөө, сэтгэл зүйчийн зөвлөгөөний өртөө болон амны хөндийн эрүүл мэндийн өртөө зэргээр үзлэг хийн хэрэгтэй мэдлэг, мэдээллийг өглөө.