Уулархаг нутгаар бороо, цас орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2025-05-17 10:20:08

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 17 /МОНЦАМЭ/.  Ихэнх нутгаар өнөөдөр 8-20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар нойтон цас, цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.


Салхи ихэнх нутгаар баруун хойноос 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.


Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +8-+13 градус, Хангайн уулархаг нутаг болон Эг, Үүр, Хараа, Ерөө голын хөндийгөөр +12-+17 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор +24-+29 градус, бусад нутгаар +17-+22 градус дулаан байна.

関連ニュース