СЭЛЭНГЭ: Хил хамгаалалтад иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
ФОТО МЭДЭЭ
Сүхбаатар,
2025 оны тавдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар
сумын ЕБС-ийн сурагчид Монгол Улсын баатар Ж.Нэхийтийн нэрэмжит ХЦ-ийн 0101
дүгээр анги болон хилийн цэргийн 0312 дугаар салбарын үйл ажиллагаатай
танилцлаа.
Монгол Улсын Хил хамгаалалтад иргэд,
олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, сурагчдад эх оронч үзлийг төлөвшүүлэхэд
дээрх үйл ажиллагааны гол зорилго чиглэж байгаа юм.
"Төрийн албаны шинэтгэл-Сэлэнгэ
аймагт" аяны хүрээнд Сүхбаатар сумын хил хамгаалалтад туслах хүчний салбар
зөвлөлөөс дээрх үйл ажиллагааг зохион байгууллаа.
Танилцах аялалд тус сумын ЕБ-ын 7
сургуулийн 49 сурагчид, багш нарын хамтаар оролцлоо.





















