“Наполи” баг дөрөв дэх удаагаа Италийн аваргаар шалгарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2025-05-24 16:47:45

РОМ, 2025 оны тавдугаар сарын 24 /TASS/. "Наполи" баг Сери А лигийн сүүлчийн 38-р тойрогт талбайдаа "Кальяри"-г 2:0-ээр буулган авч, Италийн хөл бөмбөгийн аварга боллоо.


Тоглолтын гоолуудыг Скотт Мактоминей (42 дахь минут), Ромелу Лукаку (51 дэх минут) нар оруулсан байна. 


“Наполи” Италийн аварга шалгаруулах тэмцээнд дөрөв дэх удаагаа түрүүллээ. Тус баг өмнө нь 1986/87, 1989/90, 2022/23 оны улиралд аваргалж байсан юм. Ингэснээр клуб энэ үзүүлэлтээр “Рома”-г ардаа орхиж, наймдугаарт бичигдэж байна. Харин “Ювентус” (36 удаа), “Интер” (20), “Милан” (19), “Женоа” (9) багууд Сери А лигт хамгийн олон удаа түрүүлжээ. 

関連ニュース