ХӨВСГӨЛ: Ойн зурвас байгуулах ажил эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-05-27 20:12:22

Мөрөн, 2025 оны тавдугаар сарын 27 / МОНЦАМЭ/. ”Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд ойн зурвас байгуулах ажил өнөөдөр эхэллээ.


Мөрөн сумын зүүн захаас угтах хаалганы дагуу 5 км-т 5200 гаруй модтой ойн зурвас байгуулж тогтвортой арчилгаа, хамгаалалтыг Дэлгэрмөрөн сум дундын ойн анги хариуцан гүйцэтгэх юм.


Ойн зурвас байгуулснаар орчны бохирдлыг бууруулах,  Мөрөн сумын ногоон  бүсийг нэмэгдүүлэх, иргэдийн амьдрах орчныг сайжруулах зэрэг олон ач холбогдолтой юм.


Мөн хоймор нутгийг зорин ирж буй гадаад, дотоодын аялагч иргэд ногоон зурвас дундуур зорчин Мөрөн хотод орж ирнэ.


Цаашид Хөвсгөл аймагт мод тарих ажлыг эрчимжүүлж тодорхой үе шаттай, үр дүн гаргасан ажлыг хийж ногоон аймаг болох зорилт дэвшүүлэн ажиллаж байна. 

 

 

 

 

関連ニュース