Их Британийн хаан III Чарльз Канадын парламентад үг хэлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ОТТАВА, 2025 оны тавдугаар сарын 28 /Reuters/. Их Британийн хаан III Чарльз Канад улсыг дэмжиж байгаагаа илэрхийлэх зорилготой богино хугацааны бэлгэдлийн шинжтэй айлчлалынхаа үеэр үг хэлэхдээ, “хүчтэй, эрх чөлөөтэй” Канад улсад хайртай гэдгээ илэрхийлжээ.
Канадын төрийн тэргүүн Чарльз сүүлийн 70 орчим жилийн хугацаанд Канадын парламентын нээлтийн хуралдааныг даргалсан Их Британийн анхны хаан боллоо. Тэрбээр Сенатад үг хэлэхдээ, Канадыг "миний маш их хайртай улс” хэмээн тодорхойлжээ. Гэхдээ Канадын бараанд татвар ногдуулж, тус улсыг АНУ-ын 51 дэх муж улс болгохыг эрмэлзэж буй Д.Трампын талаар дурдсангүй.
Чарльз Канадын төрийн дууллын үгийг эш татан “Хойд нутаг бол үнэхээр хүчтэй бөгөөд эрх чөлөөтэй” хэмээн хэлсэн байна. Харин засгийн газрын төлөвлөгөөний талаарх илтгэлийг Канадын Ерөнхий сайд Марк Карнигийн танхимын гишүүд бичсэн ажээ.
Канад улс удирдлага,
үнэт зүйлсээрээ дэлхий дахинд үлгэр дуурайл үзүүлсээр ирсэн гэдгийг тэрбээр мөн онцолсон банйа. Хорт
хавдрын эмчилгээ хийлгэж буй 76 настай хаан 24 цаг үргэлжилсэн айлчлалынхаа
дараа Канадаас явжээ. Үг хэлэхээсээ
өмнө М.Карнитай хошигнон инээж байсан Чарльз Канадын одонг хүзүүндээ зүүсэн байлаа.
Канад бол Британийн хаант засаглалтай 15 орны нэг юм.