Испанийн Гран-Прид О.Пиастри түрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2025-06-02 10:44:22

МАДРИД, 2025 оны зургаадугаар сарын 2 /TASS/. “Формула-1” ангиллын авто уралдааны энэ оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 9 дэх гараа буюу Испанийн Гран-Прид “Макларен” багийн австрали уралдаанч Оскар Пиастри түрүүллээ. 


Хоёрдугаар байрыг түүний багийн гишүүн, Их Британийн уралдаанч Ландо Норрис эзэлсэн бол гуравдугаар байрт "Феррари" багийн монако нисгэгч Шарль Леклер оржээ.

О.Пиастри энэ улирлын тав дахь түрүүгээ хүртсэнээр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нийлбэр дүнгээр тэргүүллээ. Тэрбээр 186 оноо авсан бол Л.Норрис 176 оноотойгоор хоёрдугаарт бичигдэж байна. Харин гуравдугаарт Испанийн Гран-Прид 10 дугаар байр эзэлсэн, дэлхийн дөрвөн удаагийн аварга Нидерландын уралдаанч Макс Ферстаппен (137) жагсжээ.

Харин зохион бүтээгчдийн цомын төлөөх өрсөлдөөнд “Макларен" (362 оноо) тэргүүлж байгаа бол эхний гуравт “Феррари (165), "Мерседес" (159) багууд орж байна.


"Формула-1”-ийн дараагийн гараа  зургаадугаар сарын 13-15-ны өдрүүдэд Канад улсад болно.

関連ニュース