Зайсангийн шинэ гүүрний авто замын хөдөлгөөнийг энэ сарын 30-нд нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-06-16 16:04:10

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэхээр өнгөрсөн нэгдүгээр сард хаасан бол энэ сарын 30-нд ашиглалтад оруулж, авто замын хөдөлгөөнийг нээнэ.


Нийслэлийн Замын хөгжлийн газрын гүүрийн хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэн ярихдаа, “Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэл дуусаж байна. Шинэ гүүр найман ширхэг дам нуруутай. Дээд бүтээцийн есөн алгаслын бэхэлгээг өнөөдөр дуусгана. Алгаслын тэгшилгээний үе дууссаны дараа гүүрний болон хоёр талын дөхөх замын хучилтыг хийнэ. Мөн явган хүний зам, гэрэлтүүлэг, гадна талын хайсыг байрлуулна” гэжээ.



関連ニュース