ЗАВХАН: Бага ангийн хүүхдүүд зуны сургалтаар ур чадвараа хөгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-06-17 14:04:43

Улиастай, 2025 оны зургаадугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн төвийн сургуулийн бага ангийн сурагчдад зориулсан өдөр өнжүүлэх хичээллэнэ.

Аймгийн төвөөс хоёр км зайтай цэвэр агаарт бага ангийн сурагчдад зориулсан сургалт хийж эхэлнэ.


Энэ сургалтад хамрагдсан хүүхдүүд зуны даалгавраа хийх, бие бялдраа хөгжүүлэх, бүжиг, спортоор хичээллэнгээ гадаад хэл сурах боломжтой. Мөн математик, монгол хэл, шатар, даам, соробан сампин, уран хайчилбар, бүжиг, гимнастик, хөгжим дуу, теквандо гэх мэт сургалтад хамрагдах юм.


Цогц сургалтыг сурагчдын түвшнийг тодорхой хэмжээгээр ахиулан төлөвшүүлэн хүмүүжүүлэх зорилгоор хийж байгаа юм. Өглөө, өдөр, оройн хоолонд цагаан идээгээр түлхүү хэрэглэнэ. 


Энэ сургалтад хамрагдах хүүхдийн тоо гүйцсэн хэдий ч эрэлт ихтэй байна. Эцэг эхчүүдийн ажлыг хөнгөвчилсөн зуны сургалтаа наймдугаар сарын 25-ныг хүртэл үргэлжлүүлнэ.


Мөн сургалтуудаас сонгон танхимын болон ганцаарчилсан нэмэлт сургалтыг өгөх боломжтой юм гэж "Оюунлаг Монгол" сургалтын төвөөс мэдээлэв.


Бага ангийн суралцагч болон цэцэрлэгийн хүүхдүүдийн зуны сургалт 

関連ニュース