ГХЯ: Израил, Иранд зорчихгүй байхыг зөвлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-06-17 10:47:44

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Израил, Ираны хооронд үүсээд байгаа нөхцөл байдал хурцдаж магадгүй байгаа тул иргэдээ дээрх хоёр улс руу зорчихгүй байхыг Гадаад харилцааны яамнаас зөвлөж байна.


Үүсээд байгаа нөхцөл байдлын улмаас эх орондоо буцах бол Гадаад харилцааны яамны +976-83042222 дугаарын шуурхай утас, consul@mfa.gov.mn цахим шуудан, Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Элчин сайдын яамны +90-5340128408 дугаарын шуурхай утас, ankara@mfa.gov.mn цахим шуудангаар холбогдох юм.


Ойрх Дорнодын бусад улсад байгаа Монгол Улсын иргэд консулын туслалцаа болон мэдээлэл зөвлөгөө авах бол Каир дахь ЭСЯ-ны +201103168566 дугаарын шуурхай утас, cairo@mfa.gov.mn цахим шуудан, Кувейт дэх ЭСЯ-ны +96599097419 дугаарын шуурхай утас, kuwait@mfa.gov.mn цахим шуудан, Абу Даби дахь ЭСЯ-ны +971562778069 дугаарын шуурхай утас, abudhabi@mfa.gov.mn цахим шуудангаар тус тус холбогдох боломжтой.

 

関連ニュース