Хятад улс ба Төв Азийн орнууд мөнхийн сайн хөршийн харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
АСТАНА, 2025 оны зургаадугаар сарын 18 /Kazinform/. Төв Ази-Хятадын дээд хэмжээний хоёр дах удаагийн уулзалт мягмар гарагт Казахстаны нийслэл Астана хотод болж, түүнд оролцогчид Астанагийн тунхаглал болон Мөнхийн сайн хөршийн харилцаа, найрамдал, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
"Төв Ази-Хятад" бүтцийн нарийн бичгийн дарга Сун Вэйдуний мэдээлснээр, төрийн тэргүүн нар "санал бодлоо дэлгэрэнгүй солилцож", дээд хэмжээний уулзалтын ололт амжилт, хэтийн төлөв, олон талт хамтын ажиллагааны цаашдын хөгжил, мөн бүс нутгийн болон олон улсын асуудлуудыг хэлэлцсэний сацуу "хэд хэдэн тохиролцоонд хүрсэн" байна.
Төв Азийн улсуудын Хятадтай тогтоосон харилцаа нь мөнхийн стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн гэж Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев дээд хэмжээний уулзалтын үеэр мэдэгдсэн байна.