Чанартай, хямд үнэтэй гурилаар өөрсдийгөө хангаж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ“2015-2016 онд нэг өдөрт 10 тонн гурил үйлдвэрлэх хүчин чадалтай бага оврын үйлдвэрийг Багахангай ХХК бүрэн ашиглалтад орууллаа”-гэж Архангай аймгийн Төвшрүүлэх сумын ИТХ-ын дарга А.Ганхуяг утсаар мэдээллээ.
Тус компани байгалийн унаган нутгийн хөрсөн дээр ургасан тарианаас гаргаж авсан гурилаар сумаа хангаад зогсохгүй зэргэлдээх Цэнхэр, Өгийнуур, Хотонт суманд хямд төсөр үнээр нийлүүлж байна.
Л.Булган