Иранд цохилт өгөх эсэхийг Трамп хоёр долоо хоногийн дотор шийднэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-06-20 09:35:47

ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 20 /DW/. Иран-Израилын мөргөлдөөнд АНУ хөндлөнгөөс оролцож, Иранд цохилт өгөх эсэхийг Ерөнхийлөгч Дональд Трамп хоёр долоо хоногийн дотор шийднэ гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Кэролайн Левитт пүрэв гарагт буюу өчигдөр мэдэгджээ. 


"Ирантай ойрын үед хэлэлцээ хийх магадлал өндөр байгаа, энэ хэлэлцээ болж ч магадгүй, болохгүй ч байж магадгүй нөхцөл байдлыг харгалзан үзээд цохилт өгөх эсэхийг би хоёр долоо хоногийн дотор шийднэ" гэж Д.Трамп мэдэгдсэн байна.


Д.Трамп Иран руу довтлох төлөвлөгөөг баталснаа мягмар гаргийн орой мэдэгдсэн боловч Ираны тал цөмийн хөтөлбөрөөсөө татгалзана хэмээн найдаж байгаа тул уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх тушаалыг одоогоор өгөөгүй байна гэж “The Wall Street Journal” сонинд өмнө нь мэдээлсэн юм. 

関連ニュース